
Увс аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-21
Нийтлэлийг
Cherrynews
Увс аймгийн Ховд сумын Ачит багийн “Усан хоол” гэдэг газарт 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23:51:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс (ООГХ) 23:58 цагт цахим шуудангаар мэдээлжээ.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газраас Ховд сумын иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохирол, гэмтэлгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


