Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байна

Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын эрсдэл өндөр байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-21
Нийтлэлийг
Cherrynews

Баянхонгор аймгийн Гурванбулаг болон Баянбулаг сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор үхэж хорогдсон шинж тэмдэг ажиглагдсаныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан орон нутгийн оршин суугчид болон тус бүс нутгаар аялж, зугаалж буй, дайран өнгөрч буй бүх иргэдийг тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнд нь хүрэх болон үхсэн амьтны сэг зэмд ойртох зэрэг эрсдэлтэй зан үйлээс татгалзахыг холбогдох албанаас анхаарууллаа.

Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрдэг, хүнээс хүнд халдварлах боломжтой аюултай халдварт өвчин тул иргэн бүр хувийн хамгаалалтаа сайтар сахиж, сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Иймд тарвага олноор хорогдсон эсвэл сэжигтэй байдлаар үхсэн амьтантай тааралдвал огт хүрэлгүйгээр тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг болон Зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.