БНСУ-ын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны төлөөлөгчид Монголд уулзалт хийж байна

БНСУ-ын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны төлөөлөгчид Монголд уулзалт хийж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-20
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын дараахан тохиож буй тус уулзалт нь хоёр орны дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд төлөөлөгчид Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-ны урилгаар 2026 оны 07 дугаар сарын 19-нээс 23-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын уулзалт хийхээр хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм.

Энэхүү уулзалтаар 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо хоёр байгууллага хооронд байгуулсан "Харилцан хамтран ажиллах санамж бичиг"-т заасан арга хэмжээнүүдийг ажил хэрэг болгох, МЦНХ-ны үйл ажиллагааг танилцуулах болон харилцан түншлэлийг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтад МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо болон холбооны удирдлагууд оролцсон бөгөөд сайд Д.Батлут хоёр орны батлан хамгаалах салбар, ахмад дайчдын байгууллагуудын хамтын ажиллагааг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нэрэмжит төгөл байгуулах, ахмад дайчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт туршлага солилцох, мөн БНСУ-аас гал түймэр унтраах болон эмнэлгийн түргэн тусламжийн зориулалттай тусгай техник, автомашиныг Монгол Улсын орон нутагт дахин нийлүүлэх боломжийг хамтран судлах зэрэг тодорхой чиглэлүүдээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, цэргийн ахмадын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах болон ард түмний найрамдалт хамтын ажиллагааг бодитойгоор бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.