Хараа, Халх ,Хархираа голууд үерийн түвшин 5-30 см давжээ

Хараа, Халх ,Хархираа голууд үерийн түвшин 5-30 см давжээ

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2026-07-20
Нийтлэлийг
Cherrynews

2026 оны долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Барх, Хэрлэн голын эхээр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адгаар, мөн Хангайн нурууны ар талаар урсах Тэрхийн голын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см-ээр нэмэгджээ.

Тодруулбал, Хараа гол (Дархан хот), Халх гол (Сүмбэр сум, Ялалт баг), Хархираа гол (Тариалан сум) үерийн түвшинг 5-30 см-ээр давсан бол Туул гол (Лүн сум) үерийн аюултай түвшинг 5 см-ээр давж, хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хэрлэн голын нийт уртын дагуу усны түвшин 10-20 см-ээр нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллааа.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.