Өнөөдрөөс эхлэн 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд

Өнөөдрөөс эхлэн 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-20
Нийтлэлийг
Cherrynews

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 2026 оны долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ныг хүртэл төвийн зарим байршлын халуун усыг хязгаарлана.

Тодруулбал:

1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид

2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид

3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид

5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид

11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчдийн халуун усыг 20 хоног хязгаарлах аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.