
АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмнэ
Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн долоодугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Харин дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдлээ.
Шатахууны үнэ ийнхүү өөрчлөгдөх болсонд олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдал нөлөөлж байна. Гэнэтийн энэ өөрчлөлтөөс үүдэж орон нутагт шатахууны нийлүүлэлт тасалдаж, олголт хийгдэхгүй байгаа талаар иргэд бухимдаж байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


