Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ

Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-16
Нийтлэлийг
Cherrynews

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хараа гол Дархан хот, Онон гол Хэнтий аймгийн Дадал сум, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум болон нийслэлийн Багануур дүүрэг, Халх гол Дорнод аймгийн Сүмбэр сум, Ховд гол Ховд аймгийн Мянгад сум, Хархираа гол Увс аймгийн Тариалан сум, Туул гол Төв аймгийн Лүн сум орчимд үерийн түвшинг 5-30 см давжээ. Мөн Халх гол Дорнод аймгийн Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 15 см-ээр даван үерлэж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Харин маргааш буюу долоодугаар сарын 17-нд Туул гол Лүн сум орчимд 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот (Өндөрхаан) орчимд 15 см-ээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын усанд орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.