Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо

Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-07-13
Нийтлэлийг
Cherrynews

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй Монгол наадам” өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд 7000 гаруй иргэн үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцон, монгол үндэстний өвөрмөц соёл, зан заншил, үнэт өв уламжлалаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Наадмын үеэр нийслэлчүүд болон гадаад, дотоодын жуулчид үндэсний дээл, хувцсаар гоёж, Монголын ард түмний өв соёл, ёс заншил,үндэсний хувцасны өвөрмөц онцлогийг сурталчилсан олон төрлийн арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, урлагийн тоглолт, ардын уламжлалт зан үйл, үндэсний өв соёлыг сурталчилсан үзэсгэлэн, гар урлалын бүтээлийн танилцуулга, монгол ахуйг харуулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа. “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ нь үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ бөгөөд жил бүр Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагддаг.

Монгол үндэсний хувцас бол түүх, соёл, ёс заншил, ур ухааныг шингээсэн үнэт өв бөгөөд иргэд үндэсний дээлээ өмсөн энэхүү баярт нэгдсэнээр эх орон, өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж байна.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.