“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-29
Нийтлэлийг
Cherrynews
  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Зориулалт

Хэмжээ

Хаяг

1

Цайны газар, хоол үйлдвэрлэл

106м2

УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд

 

 

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийг хугацаа

2026 оны 07-р сарын 03-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 07-р сарын 03-ны өдрийн 15:00 цагт

Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/

-        Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

-        Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;

-        Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.

* Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

1.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.     Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;

3.     Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга) ;

4.     Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5.     “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;

6.     Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;

7.     Түрээсийн гэрээний хугацаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

Бусад

-        “МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад,

-        Гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилдаг байх.

 3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 09:00-14:00 цагийн хооронд 70700044 дотуур дугаар 1055, 89040567 утсаар авна уу.

Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.