Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-19
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээ болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.  Энэ үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ.

Наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно.Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.