Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...

Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-09
Нийтлэлийг
Cherrynews
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
 

2026 оны тавдугаар сард Хятадын талаас гаргасан шинэ зохицуулалтаар хилийн боомтын зарим хэсгийг хязгаарлалттай бүс болгон тодорхойлж, тухайн бүсэд нэвтрэх, зорчих, тээврийн хэрэгсэл зогсоох, хүн болон ачаа буулгах, зураг авах зэрэг үйлдэлд тавих хяналтыг илүү тодорхой болгоод байна.

Хязгаарлалттай бүсэд дараах хэсгүүд хамаарч байна. Үүнд:

1. Авто замын боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
2. Авто замын боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг;
3. Эрээн хотын "Улсын хаалга" аялал жуулчлалын бүс;
4. Хилийн орчмын иргэдийн худалдааны бүс;
5. Төмөр замын ачаа шалган нэвтрүүлэх хэсэг;
6. Олон улсын галт тэрэг ажиллах үеийн төмөр замын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
7. "Сайн ус" олон улсын нисэх буудлын олон улсын нислэгийн орж, гарах хэсэг.

Иймд Эрээн боомтоор зорчих Монгол Улсын иргэд, жолооч, тээвэрчид, худалдаа эрхлэгчид та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу.

-Боомтын орчимд зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гарц, хүлээлгийн талбайгаар зорчиж, хаалт, хашаа, цахим хаалга, хориглосон тэмдэг бүхий хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх

-Мөн тээврийн хэрэгслээ зогсоох, хүн буулгах, ачаа ачих, буулгахдаа зөвхөн зориулалтын болон зөвшөөрөгдсөн хэсгийг ашиглаж , Боомтын ажилтан, хил шалган нэвтрүүлэх байгууллагын өгсөн заавар, шаардлагыг дагаж мөрдөх

-Хязгаарлалттай бүсэд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй байх

-Зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй зэргийг анхаарна уу.

Боомтын хязгаарлалттай бүсийн журам зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох, шалгах, түр саатуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой тул иргэд та бүхэн тэмдэг, заавар, ажилтны шаардлагыг анхааралтай дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг уриалж байна. 

 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.