Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өсжээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өсжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-09
Нийтлэлийг
Cherrynews
Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, тодорхой арга хэмжээ авч байна.

   Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, ял шийтгэлийн байдлыг сүүлийн таван жилээр судалж  Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргасан талаар өмнө мэдээлж байсан.

Дээрх зөвлөмжид хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг тусгаж, хэрэгжилтийг  хангуулан ажиллаж байна.

Зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын байдлаар 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдуулан 193 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас дийлэнх буюу 55 хувь нь 18-30, 38 хувь нь 31-44 насны иргэн байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.