Богдхан ууланд 14 хоног алхахгүй байхыг зөвлөлөө

Богдхан ууланд 14 хоног алхахгүй байхыг зөвлөлөө

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-06-09
Нийтлэлийг
Cherrynews

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг багасгах зорилгоор Залаатын ам, Хүрэл тогоотын хэсгийн 2000 га талбайд энэ сарын 9-10-нд бактерийн бэлдмэл цацаж байна.

Иймд иргэд 14 хоногийн хугацаанд ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа зөвлөжээ. 

Судалгаагаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн тархалт голомтолж байгаа тул Ойн газраас агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хортон шавжийг устгаж байна.

Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг тул ойг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал ач холбогдолтой юм. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.