
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг 30 хоног цагдан хорихоор болов
Энэ сарын 18-нд "Канте" цэнгээний газрын гадна мансуурсан үедээ нэгнээ бүлэглэн зодсон Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьж өчигдөр /2025.07.22/ суллаж хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр тэднийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ.
Мөн сэжигтэн Лувсандоржийн Алтан-Очирыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Хэрэгт холбогдогч Таван богд группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан хил давсан энэ сарын 27-нд эргэж ирнэ гэсэн мэдээлэл бий. Түүнийг Монголд ирэхээр нь хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих эсэхийг хэлэлцэх аж.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!