Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна.
Манай эрэгтэй баг В хэсэгт Польшийн багийг хожиж, АНУ-ын багт 22-19-өөр хожигдон хэсэгтээ дөрөвдүгээр байрт бичигдлээ. Энэ хэсгийг гурван хожилтой АНУ-ын баг тэргүүлж шууд наймд үлдсэн бол Латви, Чехийн багууд хасагдах шатанд тоглох эрх авлаа. Харин манай эмэгтэй баг хэсгийн тоглолтоос нэг ч хожил авч чадсангүй. Нидерланд, АНУ, Герман, Украины багууд хэсгээ тэргүүлж шууд наймд үлджээ.Энэ жил аль улсын баг дэлхийн аваргa болох вэ? гэдэг нь ирэх ням гарагт тодорхой болно.




