"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-05-30
Нийтлэлийг
Cherrynews

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11 нийт 30 иргэн, ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад сугалааны хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, урьдаас төлөвлөсөн хүнийг сугалааны азтанаар шалгаруулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгон иргэдийг хохироож, фейсбүүк орчинд 2 төрлийн пэйж хуудас ажиллуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Манай улсад сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна. Мөрдөн шалгах албанаас зохион байгуулж буй төлөвлөгөөт хяналт, шалгалт үргэлжилж байгаа аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.