Баянхошуунд 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдлээ

Баянхошуунд 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдлээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-23
Нийтлэлийг
Cherrynews

Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу орчимд долдугаар сарын 22-ны 23:35 минутад 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

ШУА-ийн Одон Орон Геофизикийн хүрээлэнгээс, уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Мөн одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт зургаан удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, зургадугаар сарын 26-ны 06:05 минутад Архангай аймгийн Түвширүүлэх сумын нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт

  • Долдугаар сарын 2-ны 22:17 минутад Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 3-ны 07:03 минутад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 5 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 6-ны 13:48 минутад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 8-ны 08:22 минутад Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 3.5 хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 20-ны 12:09 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэсэн байна.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.