Он гарснаас хойш 680 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ

Он гарснаас хойш 680 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-29
Нийтлэлийг
Cherrynews

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 680 хүүхэд холбогдсон 470 хэрэгт хяналт тавьжээ.Үүнээс энэ онд 496 хүүхдийг 315 хэрэгт яллагдагчаар татан шалгасан байна.

Прокуророос 208 хүүхдэд холбогдох 187 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 680 хүүхдийн 42 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 38 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хамгийн их байна.

Мөн “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” болон “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.  

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.