Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 31-нд тохиож байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-28
Нийтлэлийг
Cherrynews

Монголчууд эртнээс зуны эхэн сарын 15-ныг Бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр хэмээн дээдлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ өдрийг дэлхийн Бурханы шашинт орнууд өргөн тэмдэглэдэг бөгөөд энэрэн нигүүлсэхүй, амар амгалан, буян хишгийг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн эрхэмлэдэг. НҮБ-аас 1999 онд олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхаглаж, Монгол Улс 2019 онд бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан билээ.

Энэ жилийн Их дүйчин өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг Улсаас Монгол Улсад залж буйгаараа онцгой ач холбогдолтой юм байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.