Гадаад улсад хийх айлчлалаа БНСУ-аас эхлүүллээ

Гадаад улсад хийх айлчлалаа БНСУ-аас эхлүүллээ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-05-27
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас Элчин сайд С.Сүхболд, ГИХГ-ын дарга Б.Энхсүх, солонгосын талаас ХЗЯ-ны ГИХГ-ын дарга Ча Ён Хо болон бусад албаны төлөөлөгчид байлцав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол улсын 60 гаруй мянган иргэн тус улсад оршин сууж, жилд 160 мянган иргэн зорчдог орны хувьд анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгааг дурдаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. 

Үүнд, эрүүл мэндийн зорилгоор зорчиж буй иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, БНСУ-д суралцах монгол оюутны тоо огцом нэмэгдэж байгаа ч төлбөрийн чадавхгүйгээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлд шилжих, хууль бусаар оршин суух, гэмт хэрэгт холбогдох зэрэг сөрөг үр дүн гарч байгаатай холбогдуулан оюутан, сургалтын визийн нөхцөл, сургалт зуучлалын байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагыг өндөржүүлэх, мөн улирлын чанартай ажиллах хүч авах тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль бус виз зуучлал, залиланд өртөх зэрэг гэмт хэргээс сэргийлэх шаардлагатай болохыг дурдав. 

Мөн Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг хэрэгжүүлж эхэлснийг дурдаж, хамтран ажиллах санал тавив. Мөн хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүний түгээмэл эрхийг хамгаалах, хорих байгууллагын стандартыг шинэчлэх зэрэг салбарт талууд хамтран ажиллаж, туршлага солилцохын зэрэгцээ хоёр улсын Хууль зүйн яам хоорондын харилцааг стратегийн шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаар болов.

 

 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.