Улаанбаатар марафонд зориулж хаасан замыг 19:00 цагт нээнэ

Улаанбаатар марафонд зориулж хаасан замыг 19:00 цагт нээнэ

Төрөл
Амрыг эрье
Нийтлэгдсэн
2026-05-23
Нийтлэлийг
Cherrynews

Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашингүй бүсчлэл тогтоож, цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Одоогоор гэмтэж бэртсэн дуудлага ирээгүй, хаасан бүсчлэлээс гадна хөдөлгөөн зохицуулалт хэвийн үргэлжилж байна. Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй 19:00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохгүй.

Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарласан. Уулзваруудыг 19:00 цагаас нээнэ” гэлээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.