429 албан хаагч түймрийн голомтод ажиллаж байна

429 албан хаагч түймрийн голомтод ажиллаж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-22
Нийтлэлийг
Cherrynews

Улсын хэмжээнд 2025 оны долдугаар сарын 22-ны 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэр идэвхтэй байна. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Агуйт, Булган аймгийн Сэлэнгэ сумын Наран гэх газруудад гарсан ойн түймэрт цурам гаргаж, хяналтад авсан бол үлдсэн 16 түймрийн голомтод унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал:

  • Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд – 6 түймэр
  • Ерөө суманд – 6 түймэр
  • Мандал суманд – 3 түймэр
  • Хэнтий аймагт – 1 түймэр идэвхтэй хэвээр байна.

Түймрийн голомтуудад Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, түүнчлэн мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийтдээ 429 хүн 30 автомашин, багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн галын бүсэд ажиллах алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн хүргэж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.