Замын-Үүд боомтоор 36,000 ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Замын-Үүд боомтоор 36,000 ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-23
Нийтлэлийг
Cherrynews
Энэ сарын 19-нд Замын-Үүд боомтоор 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
ХХААХҮЯ-наас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох” шийдвэрийг гаалийн байгууллагад ирүүлсний дагуу ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолж байна.Монгол улс өндөгний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна.
Мөн гаалийн байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар БНХАУ-аас өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй аж.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.