Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-19
Нийтлэлийг
Cherrynews

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ.

Их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд явагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.

6 дугаар сарын 26-ны өдөр

  • Хими  10:00-11:40 цагт
  • Газар зүй, 13:00-14:20 цагт
  • Нийгэм судлалын 16:30-17:50 цагт.

6 дугаар сарын  27-ны өдөр

  • Биологи, 10:00-11:20 цагт
  • Математик 14:00-15:30 цагт

6 дугаар сарын 28-ны  өдөр

  • Физик 10:00-11:40 цагт ,
  • Орос хэл, 13:00-14:20 цагт
  • Монгол хэл 16:00-17:20 цагт

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхааруулж байна.  Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй  юм байна.

 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.