Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өсжээ.
2026 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Инфляцын түвшин өнгөрсөн оны мөн үед 8.6 хувь байсан бол 2026 оны дөрөвдүгээр сард 10.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн байна.
Ингэж өсөхөд,
-
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.2 хувь),
-
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 10.2 хувь,
-
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.4 хувь,
-
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.9 хувь,
-
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувь,
-
Тээврийн бүлгийн үнэ 5.9 хувь,
-
Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.6 хувь,
-
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 10.4 хувь,
-
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь,
-
Даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.0 хувь,
-
Бусад бараа, үйлчилгээний үнэ 9.9хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026 оны дөрөвдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 42.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 41.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн, талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 8.8 хувиар, гоймонгийн үнэ 28.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн" гэлээ.




