“Дартс фестиваль” маргааш эхэлнэ

“Дартс фестиваль” маргааш эхэлнэ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2026-05-13
Нийтлэлийг
Cherrynews

Монголын сонгодог дартсын холбооноос зохион байгуулдаг “Дартс фестиваль” 2026 оны тавдугаар сарын 14-17-ны хооронд  зохион байгуулагдана.

 Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү фестивалийн нийт шагналын сан 97.3 сая төгрөг аж.

Фестивалийн хүрээнд Дэлхийн дарстын холбооны чансааны оноо олгох “Mongolia Open Darts”-ыг найм, “Ulaanbaatar Open Darts” тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулна.

Хэдийгээр нээлттэй боловч зохион байгуулалтын онцлогоос шалтгаалан оролцогчдын тоонд хязгаар тогтоох юм байна. Тухайлбал, эрэгтэй ангилалд 256, эмэгтэй ангилалд 128 тамирчныг бүртгэнэ.

Мөн өсвөр, хосын болон багийн ангиллаар тэмцээнээ зохион байгуулна.

Урьдчилсан байдлаар Англи, Герман, Франц зэрэг Европын орнуудаас тамирчид оролцох сонирхол илэрхийлсэн бөгөөд нийтдээ 15 орчим улсын тамирчид хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.