Дорнод аймгийн Баян-Уул сумын "Бумбатын даваа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 7 автомашинтай хээрийн түймрийг унтрахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраа. Урьдчилсан байдлаар 60 га хээрийн талбай өртөж шатжээ.

Дорнодын Баян-Уул суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-12
Нийтлэлийг
Cherrynews




