16 настай охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон. 

Уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн газар хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 

Хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдаж буй. Тус шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр болж буй. 

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын таван өмгөөлөгч оролцох юм.