ХЭҮК: Монгол хүн 30-70 насандаа эндэх магадлал дэлхийн дунджаас өндөр байна

ХЭҮК: Монгол хүн 30-70 насандаа эндэх магадлал дэлхийн дунджаас өндөр байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-30
Нийтлэлийг
Cherrynews

ХЭҮК-оос иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар болон Увс, Завхан, Говь-Алтай аймгийн хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.

ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир "Төрийн болоод орон нутгийн өмчит 51 эрүүл мэндийн байгууллага хуульд заасны дагуу ТУЗ-тай байх ёстой. Гэвч 13 нь л ТУЗ-тай байна. Хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил өнгөрсөн байна. Тиймээс хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. 

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын тогтвортой байдалд улс төрийн нөхцөл байдал маш их нөлөөлдөг. Эргээд энэ нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна. 

ДЭМБ-ийн судалгаагаар, манай улсад урьдчилсан сэргийлж болох нас баралт маш өндөр байгаа нь тогтоогдсон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн асуудал.  30-70 насанд эндэх магадлал 26.3 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8.5, бүсийн дунджаас 10.4-өөр өндөр байна. Эндээс Монгол Улс нийгмийн эрүүл мэнддээ хэр анхаарч байгаагийн бодит үр дүн юм. Мөн хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Амиа хорлолт нэмэгдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн салбарт санхүүжилт хангалтгүй байгаа. 

Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын тоо нэмэгдсэн, чадавх сайжирсан. Мөн эмнэлгийн тоо 51.5 хувь нэмэгдсэн. Мөн мянган хүн амд ногдох эмчийн тоо дэлхийн дунджаас өндөр байна. Хүрэлцээ хангалтгүй байгаа нь нарийн мэргэжлийн эмч нар нийслэлд төвлөрсөнтэй холбоотой. Түүнчлэн сувилагчийн тоо дэлхийн дунджаас бага байна. Тиймээс хүний нөөц бэлтгэх бодлогоо анхаарч, хуваарилалтаа зөв хийх шаардлагатай" гэв. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.