Монголын  хоккейчид Индонезийн багийг 5:2 харьцаатайгаар хожлоо

Монголын хоккейчид Индонезийн багийг 5:2 харьцаатайгаар хожлоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-29
Нийтлэлийг
Cherrynews

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.