Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-04-27
Нийтлэлийг
Cherrynews
 

Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.

Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон байна.  

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 30 хүртэл  уртасгасан цагаар   буюу  08:00 – 21:00 цаг хүртэл ажиллана

Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.