С.Баярбилэг: Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

С.Баярбилэг: Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-21
Нийтлэлийг
Cherrynews

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө 03:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн III хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг дурдлаа.


Энэ талаар тэрбээр, бүртгэгдсэн дуудлагын дагуу харьяа цагдаагтийн хэлтсээс шалгаж байгаа. Хэргийг мөрдөн шалгах  явцад 28 настай Т, 29 настай С нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдсан нь тогтоогдсон. Нийгмийн сүлжээнд улс төрийн албан тушаалтны хүүхэд байсан гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, “Эрэл” компанийн  Б.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хүү байсан гэх мэдээлэл цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас, "уг мэдээлэлд хариу өгөх боломжгүй. Мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхэд сорил тавьж үзсэн одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна эргээд мэдээлэл өгч болно" гэв.

Хэрэгт шалгагдаж байгаа хоёр иргэнээс гадна дахин хоёр иргэнийг хэрэгт холбодуулан эрэн сурвалж байгаа гэдгийг хэлэв. Харин гэмтсэн иргэний хувьд биеийн байдал сайнгүй, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тэгвэл энэ сурвалжлагдаж байгаа хоёр иргэний нэг нь “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү байж болзошгүй гэж олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа юм. Харин зодооны хохирогч гэгдэж буй Д.С нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга асан Хурандаа С.Дашзэвэгийн хүү гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа гэнэ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.