
Таван шарын нүхэн гарцын авто замыг энэ сарын 17-ноос долоо хоног хэсэгчлэн ХААНА
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах явган хүний гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд асфальт бетон хучилтыг хуулж, шон суурийн ажлыг гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Үүнтэй холбогдуулан Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны буюу энэ долоо хоногийн Баасан гарагийн 08:00 цагаас эхлэн 4 дүгээр сарын 24-ний 23:00 цаг хүртэл түр хязгаарлахаар болжээ.
Энэ хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах юм байна. Жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас зөвлөв. Явган хүний гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгджээ.
Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


