Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2026-04-09
Нийтлэлийг
Cherrynews
 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яамтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Нээлттэй хаалганы өдөр” 2026.04.09-04.11-ний хооронд  Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд тайлагнаж, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээрээс нь шуурхай хүргэж байна.

Оролцогч байгууллагууд:

Уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн өмчит байгууллагууд, тэр дундаа:

▪ Ашигт малтмал, газрын тосны газар

▪ Үндэсний геологийн алба

▪ Цөмийн энергийн комисс

▪ “Эрдэнэс Монгол” нэгдэл болон харьяа компаниуд

▪ Эрчим хүчний салбарын томоохон байгууллагууд

▪ Сэргээгдэх эрчим хүчний компаниуд

Иргэд та бүхэн дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой:

Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ

Цахилгаан, дулааны техникийн нөхцөлийн шийдвэрлэлт

Гомдол, санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлүүлэх

Эрчим хүч хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдээлэл

Ажлын байр, боломжийн талаарх зөвлөгөө

Төрийн байгууллагууд иргэдтэйгээ шууд уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.