А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал дахин баримт гаргаж өгнө

А.Амундра: Гэрчийн хамгаалалтад авбал дахин баримт гаргаж өгнө

Төрөл
Черри онцлох
Нийтлэгдсэн
2026-04-07
Нийтлэлийг
Cherrynews

“Бодь интернэшнл” –ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өнөөдөр /2026.04.07/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан АТГ-т хүсэлт гаргаж буй тухайгаа мэдэгдсэн байна.

Тэрбээр хүсэлтдээ “Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна” гэжээ.

А.Амундрагийн хувьд гэрчийн хамгаалалтыг хоёр дахь удаагаа хүсэж байна гэж хэлж болно. Учир нь, тэрбээр жилийн өмнө буюу 2025 оны аравдугаар сард “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би “Бодь”-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүсэлт дайж байв. Гэвч түүнийг хамгаалалтад аваагүй, эцэстээ хилийн дээс алхан гадагшаа гарсан юм.

Хэсэг хугацаанд чимээгүй байсан эл асуудал өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ одоо Засгийн газрын Хэрэг эрлэх газрын даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар холбогдох мэдээллүүдийг өгсөн үеэс идэвхжсэн гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах болсон талаараа “Б.Энхбаяр “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна” хэмээн мэдэгдсэн юм.

Харин сайд Б.Энхбаяр энэхүү мэдээллийг үгүйсгэсээр байгаа. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ асуудлаар АТГ-т мэдүүлэг өгсөн юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.