БНСУ-д үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо дөрөв боллоо

БНСУ-д үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо дөрөв боллоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-07-18
Нийтлэлийг
Cherrynews

БНСУ-д усархаг бороо олон цаг үргэлжлэн орсны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. /2025.07.17/-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.Тус улсын төв болон өмнөд бүс нутагт үргэлжлэн орсон бороо гамшгийн түвшинд хүрч, Сөүл хот орчмоос гадна орон нутагт хохирол ихээр амссан байна. Пусан, Улсан хот болон Жолла, Кёнсан аймгуудад хохиролын хэмжээ нэмэгдсээр байна. 

Өнөөдрийн байдлаар 6000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн ширүүн борооны улмаас авто замууд үерт автаж, галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орсон байна. Мөн тариалангийн бүс нутаг үерт автаж, хамгаалалтын далан нурсан зэрэг хохирол ихээр бүртгэгдсээр байна.

БНСУ-ын нутагт үргэлжилж буй борооны улмаас Засгийн газраас гамшгийн хамгийн өндөр зэрэглэлийн дохиог идэвхжүүлжээ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.