Богдхан уул, Манзуширын хийд орчимд гарсан хоёр түймрийг унтраалаа

Богдхан уул, Манзуширын хийд орчимд гарсан хоёр түймрийг унтраалаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-02
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар өчигдөр (2026.04.01) 16:06 цагт ойн түймэр гарчээ. Түймрийг мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан байна.

Түймрийг унтраах ажиллагаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын иргэд гээд нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтойгоор оролцсон байна. Түймэрт 2 га талбай өртсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Мөн өчигдөр Манзуширын хийд орчимд гал гарсан байна. Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд гарсан тус түймрийг өчигдрийн 18:03 цагт цурамд оруулж, 18:57 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ мэдээллээ. Уг түймэрт  1.2 га талбай өртсөн байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.