ТЦА: Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно

ТЦА: Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-01
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу скүүтэр, мопед, цахилгаан дугуйг энэ сарын 10-наас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулна.

Уг шийдвэрийн хүрээнд насанд хүрээгүй иргэдэд эдгээр тээврийн хэрэгслийг унахыг хориглосон байна. Мөн иргэд скүүтэр, мопед, цахилгаан дугуй унахдаа “И-Монголиа” системээр дамжуулан баталгаажуулалт хийх шаардлагатай.

Түүнчлэн явган хүний замаар дээрх тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд торгууль ногдуулах бөгөөд насанд хүрээгүй иргэн унасан бол эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.Энэхүү журмын хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн алба хяналт тавин ажиллах аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.