ОБЕГ: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд шар өвс шатсан гэх 348 дуудлага бүртгэгдсэн

ОБЕГ: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд шар өвс шатсан гэх 348 дуудлага бүртгэгдсэн

Төрөл
CherryStories
Нийтлэгдсэн
2026-04-01
Нийтлэлийг
Cherrynews

Нийслэлийн хэмжээнд хуурайшилт, шар өвс, ой хээрийн гал түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. 

   Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун “Хаврын улиралд хуурайшилт нэмэгдэхийн хэрээр ой, хээрийн түймэр гарах эрсдэл эрс өсдөг. Зуслангийн бүсэд амьдарч буй зарим иргэд шар өвс шатаах, хашаандаа гагнуур хийх зэргээр ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Ой, хээрийн түймрийн 80 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд зуслангийн бүсэд шар өвс шатсан 348 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 148,3 га талбай өртсөн.

Иймд нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг эхлүүлээд байна. Эргүүлүүд ойн сан бүхий газруудад ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байгаа. Ингэснээр түймэр гарах эрсдэлийг бууруулж, түргэн шуурхай арга хэмжээ авах боломж бий болох юм” гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.