АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав

АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-23
Нийтлэлийг
Cherrynews

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны зургаадугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн, эрүүгийн 1013 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 42 хэргийг шүүхэд шилжүүлэх, 30 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөн таван хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 933 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар дөрвөн мөрдөгчийн мэдэгдэл, нэг хууль хэрэгжүүлж ажиллах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэрэгт найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.