Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувийн ялалт байгууллаа

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувийн ялалт байгууллаа

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-06-22
Нийтлэлийг
Cherrynews

Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, их намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөв.

Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр МАН-аас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулжээ.

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.